Хайх
Монгол хэл
  • Бүх хэлүүд
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бүх хэлүүд
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Багш шавийн шүтэлцээ

Нухацтай байж, өөрсдийгөө бүх аргаар хамгаалаарай, 2020 оны 05-р сарын 25

2020-06-01
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тиймээс маскаа зүүгээд гэрээс гарахдаа хамгаалах (хэрэгслээ) зүү. Гараа угаа, биеэ угаа. Гадаа гарсан бол үргэлж тэгээрэй. (Сануулгад Тань баярлалаа, Багшаа.) Та нар нухацтай хандаарай.

 

Байна уу, Багшаа. Хээе, байна уу, (Сайн байна уу!) үзэсгэлэнт. Сайн уу? (Сайн байгаа. Та сайн байгаа уу, Багшаа?) Тиймэрхүү. (Өө.) Дотооддоо, илүү дотооддоо. Бас гадна. Би аль чадахаараа их (Тийм.) ажиллаж бас маш их бясалгадаг. (Тун завгүй.) Зүрх сэтгэл маш өвдөж, эмзэглэж байна. (Өө.) Үүнтэйгээ, уй гунигтайгаа тэмцэх ёстой болж байна, учир нь Диваажин надад, “Гуниглах нэмэргүй. Аз жаргалтай байх ёстой.” гэж хэлсэн. Би, “Яаж вэ? Эргэн тойрноо хараад, надад аз жаргалтай бай гэж хэлэх үү?” гэсэн. “Миний дэлхийн, миний амьдралын, мөн бусад бүгдийн амьдралыг хар, тэгээд намайг жаргалтай бай гэх үү?” Би Диваажинд тэгж хэлсэн. Хичээж байгаа. Ганцаараа худлаа инээмсэглэхийг хичээж байгаа. Тэгээд ч хэн ч харахгүй. Яах гэж тэгэх вэ? (Тийм.)

 

Хүмүүс зовж байхад би ч бас зовдог. (За, Багшаа.) Амьсгал авах гэж тэмцэж байгаа хүмүүсийг би боддог, мөн зарим залуу хүүхдүүд, маш балчир настай, өсвөр насандаа ч хүрээгүй хүүхдүүд энэ хачин өвчнөөр маш их зовж байна, учир нь энэ бол хүүхдэд тусдаг байсан хэвийн өвчин нь биш. (Тийм.) Энэ нь КОВИД-19-с гарсан учраас хэвийн биш бөгөөд тэд маш их зовдог ба зарим нь өөд болж, бүр зарим өсвөр насныхан ч асуудалтай байна.

 

Энэ цаг үе үнэхээр аймшигтай байна. Махны бизнес гэх мэт аллага үйлдэх, тамлах гэх мэт ийм төрлийн бизнестэй холбоотой бүгд үүний нөлөөнд автсан. Зарим нь өмнөх төрлүүддээ үйлдсэн буянаараа, үлдсэн буянаараа үүнийг халхалж байна. (За.) Зарим нь халхлагдахгүй зүгээр л цохилтод орж байна. (Үнэхээр харамсалтай.) Бүрэн цохилт. Зарим нь өөрсдийн буянаараа хамгаалуулан хэсэгчлэн эдгэрч байгаа. (За.) Өмнөх төрөлдөө эсвэл энэ төрөлдөө ямар нэг сайн зүйл хийж бусдад тусалж, амь аварсан учраас хамгаалагдсан байна. Тэд энэ өвчнийг тээж байгаа ч, эдгэрнэ, эсвэл бүр огтхон ч тусахгүй. Энэ л асуудал юм. Тийм болохоор л би залуус та нарт хүн бүрийг маск зүү гээд байгаа юм. (За, Багшаа.) Өрөөнөөсөө гарч, хаа нэг тийшээ явахдаа хамгаалагч маск зүүвэл бүр сайн. (За.) Яагаад гэвэл, хэдийгээр ойр тойронд чинь хэн ч байхгүй ч, ийм өвчтэй хэн нэгэн, халдвар авсан хэн нэгэн тэр газарт та нараас өмнө байсан байж болно. Жишээ нь та нар барилгынхаа подвал руу уруудахад, (За.) өөрийнхөө орон сууцны, нийтийн подвал руу хэдэн багаж авах гэж юм уу, эсвэл тэнд байдаг өөрийн агуулахаас юм авч, эсвэл хувцсаа угаах гэж ч юм уу очихдоо маск зүүх хэрэгтэй, нүүрний хамгаалалттай маск зүүвэл хамгийн сайн. (За, Багшаа. )

Эргэж ирээд өөрийгөө угааж ариутгасан дээр шүү. Гараа угаа, нүүрээ угаа. Бүх биеэ боломжтой бол угаа. Учир нь байшингийнхаа доод подвалд хувцсаа угаахаар ороод өвчин авсан тухай зарим нэг тохиолдол гарсан байсан. Тэнд хэн ч байгаагүй бас тэд зөвхөн тэр үеэс бусад үед ердөө гадагшаа гараагүй байхад халдварласан байна. (Өө.) Жишээлбэл шүү дээ. (За, Багшаа.) Тиймээс болгоомжлоорой. Учир нь өвчтэй байсан хэн нэгэн өөрөөс чинь өмнө тэнд байсан бол (За.) эсвэл тэр доор ханиаж, амьсгалж, ямар нэг зүйлд хүрсэн бол яг адилхан. Тэр хүн өвдөөгүй байсан ч эсвэл өвчтэй гэдгээ мэдээгүй байсан ч түүнд халдвар байна. (За, Багш аа.) Энэ нь агаарт байж л байна. Учир нь өөрсдийгөө өвчтэй гэдгээ мэдэхгүй маш олон хүмүүс хаа нэгтэй алхаж, эсвэл дэлгүүр энэ тэрд явж байна, хүчтэй царайлж, маск зүүхгүй, эсвэл КОВИД-н яаралтай багийг үл тоох гэх мэт зүйл болж байна. Тэд амьсгалж, ханиалгаж, ярих гэх мэтэд энэ нь агаарт үлдэж, улмаар та нар үүнд ойрхон эсвэл дэргэд нь байвал тусах болно. Дараа нь тэнд хэн ч байхгүй байсан ч халдвар авна.Тиймээс маскаа зүүгээд гэрээс гарахдаа хамгаалах (хэрэгслээ) зүү. Гараа угаа, биеэ угаа. Гадаа гарсан бол үргэлж тэгээрэй. (Сануулгад Тань баярлалаа, Багшаа.) Та нар нухацтай хандаарай. Битгий хүчтэй царайлах гээрэй. Учир нь үүгээр өвдөх ямар гэдгийг та нар мэдэхгүй байна. Энэ бол тамлах болно. Зарим нь биед нь, цусанд нь гал дүрэлзэж буйг мэдэрдэг. Заримд нь агаар байхгүй, амьсгалж чадахгүй. Зарим хүүхдүүд хачин өвчнөөр өвдөж зарим хүмүүс өөр өөр байдлаар өртөж байна. КОВИД-19 халдвар бол өөр юутай ч адилгүй. Үүнд олон төрлийн шинж тэмдэг байхаас гадна заримдаа бүр ямар ч шинж тэмдэггүй байна. Хүүхдэд ч тэр, томчуудад ч тэр маш аюултай. Бүр эрүүл залуу хүмүүст ч тэр. Тиймээс нухацтай хандаарай. (За, Багшаа. Өө...) Намайг сонсож байна уу? Утас маань жаахан шаржигнаж байна. (Багшаа, би Таныг сонссоор байна, тийм.) Сайн, сайн байна. Гайхалтай. (Багшаа...) За, түр хүлээгээрэй. (За.)

Үүнд нухацтай хандаарай. Байнга маск зүүгээрэй. Өрөөнөөс гардна. (За, Багш аа. ) Та нар нэг гал тогоондоо хооллохоор орохдоо ч гэсэн маск зүүгээрэй. Тэгээд хэрэгцээт хоолоо аваад өөр газар ганцаараа идээрэй. (За.) Хамтдаа масктай  ч тэр маскгүй ч тэр юм ярьж битгий суугаарай. Хол зайтай суусан ч бай. Хоёр метрийн зайд суувал, ердөө л стандарт. Хамгийн багадаа шүү дээ. Гэвч та нарын байгаа тэнд хэн нэгэн явж өнгөрсөн эсэхийг мэдэхгүй. Тэр нь КОВИД-19 вирус тээж халдвар авч өвчтэй байсан эсэхийг мэдэхгүй. (За, Багш аа) Хоол идэхдээ маскаа тайлахад энэ өвчнийг ялгаагүй авна. (За, Багшаа.) Хүмүүс, мэдээж манай нийтийн гал тогоонд, бидэнд байвал, хүмүүс хэрхэн маск зүүж, бээлийн өмсөн хоол хийх ёстойгоо мэддэг. Би үүнийг олон арван жилийн өмнөөс заасан. Мөн манай гал тогоо үргэлж ийм стандарттай. (Тийм.) Хоол хийж байхдаа эсвэл ногоо, хоол хүнсэнд хүрэхдээ маск зүүж, бээлий өмсдөг. Гэвч гаднын хүмүүс тэгэхгүй байж мэднэ. Тэгсэн ч та нар маск зүүгээд хоолоо авч, ганцаараа явж идээрэй. (За, Багшаа.) Бүгдийг тань хэлсэн юм. (За, Багшаа.) Гаднын хүмүүс намайг мэдэхгүй учраас хэлсний минь сонсохгүй байж мэднэ, эсвэл тэд тоохгүй байж мэднэ. Гэвч та нар хэрэгжүүлээрэй. (За, баярлалаа, Багшаа.) Би үүнийг ямар ч шалтгаангүй та нарт хэлж цагаа үрэхгүй. Тэгэх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн та нарыг л харж хандах гэж ингэж байна. (Маш их баярлалаа, Багшаа.) Нухацтай бай. (За, Багшаа. Баярлалаа.)

Мөн та нар оффистоо ганцаараа бясалгаарай. Нийтийн бясалгалгүй байсан дээр. Учир нь та нарт хангалттай том талбай байхгүй, (За, Багшаа.) хүн бүрд хоёр кв метр байхгүй. (За.) Хөвгүүдэд бол байгаа. Байвал хамт бясалгаарай. Байхгүй бол зүгээр л оффистоо бясалгаарай. Сэрүүлэгтэй цаг тавьж, бусад бүгдтэй хамт бясалгаарай, (За.) манай Суприм Мастер ТВ-н ажилчид өдөрт гурван удаа тэгж бясалгаарай. (За.) Тийм. Мөн ганцаараа бясалгасан дээр. (За, Багшаа.) Өөрийн газартаа эсвэл оффистоо. Гэхдээ заавал бясалгах хэрэгтэй. (За, бид тэгнэ ээ. ) Маск болон анагаах эмээс гадна, өндөр түвшинд өөрсдийгөө хамгаалахын тулд өдөрт гурван удаа бясалгах ёстой. Эд бол зүгээр стандарт. (За, Багш аа.) Илүү их хамгаалалтыг миний авшиг өгөх үед заадаг бясалгал дадлаараа бий болгох хэрэгтэй. (Баярлалаа, Багш аа.) Үргэлж Ариун Нэрсээ уншиж, өдөр бүр залбирч байгаарай. (За, Багш аа.) Эдгээр нь хамгийн дээд хамгаалалт. (Баярлалаа, Багшаа) Би үргэлж та нарыг цаг ямагт, хаа ч байсан Ариун Нэрсээ уншиж байгаарай гэж хэлдэг. (Тийм ээ.) Зөвхөн та нарыг хамгаалах гэж биш, бас ойр орчимд байгаа бусдыг ч мөн хамгаалах гэж юм. Тиймээс энэ бол үнэхээр чухал. (За, Багш аа.) Та нарт би нухацтай бай гэж хэлсэн, сонсох бүгдэд... Миний бодлоор хэдийгээр та нарын одоо амьдарч байгаа газрыг хэдийнээ аюулгүй гэж албан ёсоор зарлаж, хүмүүс хөл хорионд байхаа больсон ч ямар нэр шинж тэмдэг харуулахгүй байгаа ч өвчилсөн хэдэн хүмүүс байсаар байгаа. Тиймээс, гэрээсээ гарч байгаа хэн ч бай маск зүүх ёстой. (За, Багшаа.) Гадагш гарахдаа, маск зүүгээрэй, өөрийгөө таниулах гэж нүүрээ харуулах ёстойгоос бусад үед. Үгүй бол, зүгээр л масктай байвал, аюул багатай. Онгоцонд, автобусанд, гэх мэт эсвэл дэлгүүрт, тэгснээр бусдыг халдварлуулахгүй, эсвэл харж байгаа, дээр нь амьсгалж, ханиалгаж байгаа хоолоо халдварлуулахгүй, таахын аргагүй шүү дээ. Хоол хүнсээ хамгаалаарай. (За, Багшаа.) Дэлгүүр энэ тэрд ороод, дэлгүүрт байгаа бүх зүйлсийг хамгаалаарай. Тэгээд ч, SARS (Амьсгалын замын цочмог хам шинж) болон MERS (Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж) гэх мэт өвчнүүд байсаар байгаа юм. Хэдийгээр амь үрэгдэгсдийн тоо тийм өндөр биш ч, халдвар гарсаар байна. (За, Багшаа.) Мөн бусад улирлын чанартай ханиад гэх мэт. (За, Багшаа.) Миний бодлоор залуус та нар олон нийтийн газарт гарахдаа маск зүүх хэрэгтэй. Тийм үү? (За, Багшаа.) (Зүүнэ ээ. Танд маш их баярлалаа.) Зүгээр ээ.

 

(Хуваалцах шинэ зүйл байна уу, Багшаа?) Би та нарт хэдэн түүх ярихаа мартсан байна. Гаднах талбай, мод, цэцэрлэг рүү гараад хэдхэн метр алхахад могой намайг хазах гэсэн. (Өө, Бурхан минь! Юу болсон бэ?) Могой намайг хазахыг оролдсон. Гэвч түүнийг хазахаас өмнө шувуу түүнийг алчихсан. (Өө, хөөх.) Энэ бол хортой могой. Хэдийгээр тийм том биш байсан ч, хортой. Дараа нь би шалгасан юм. Би үүнийг... Бүх Бурхдад талархахад Тэд, “Өө, сайн багаж шувуунд талархаарай.” гэж хэлсэн. Энэ нь De шувуу байсан. Нэг удаа та нарт нэг шувуу харсан гэж хэлснийг санаж байна уу, тэр үргэлж намайг тойроод алхаад байсан. (Тийм.) Одоо түүний зургийг авсан. (За.) Одоо бол тэр том болсон. Хөөх. Өмнөхөөсөө дөрөв дахин том. Тэр зурагт байгаагаас том. (Өө, хөөх.) Өмнө нь тэр миний нэг хөл шиг л том байсан. Миний хөл бол жижигхэн ч тэр ийм хэмжээтэй. Тагтаа шиг энгийн, нас бие гүйцээгүй тагтаа шиг. Харин одоо бол том. Түүнийг бүргэд байна гэж бодсон. Мөн өнгө нь өөрчлөгдсөн. Илүү бараан, олон толбогүй, гэвч толбо нь бас томорсон байсан, тэр үнэхээр сүрлэг. Хаанаас юм нисээд гарч ирээд могойг үгүй хийсэн. (Хөөх. Бурханы аврал.)

Өмнө нь надад түүнийг тэнд намайг хамгаалах гэж байгаа гэж хэлсэн ч, би хараагүй, ямар нэг баримт хараагүй. (Хэзээ? ) Хэд хоногийн өмнө. (Хэд хоногийн өмнө! Бурханы аврал. Шувуу илгээсэн Диваажинд талархъя. ) Дөрвөн өдрийн өмнө. Тийм. (Дөрвөн өдрийн өмнө, Багшаа?) Тийм, 4 өдрийн өмнө. (Хөөх.) (Өө.) Өмнө нь байсан газраа байхгүй болсон ч, хаанаас ч юм нисээд гараад ирсэн. Одоо тэр хаа сайгүй байдаг. Ямартай ч тэр маш өндөрт нисэж чадах бөгөөд хаа сайгүй явдаг. Нэг газраа байдаггүй, эсвэл миний өмнө нь түүнийг харсан газар байдаггүй. Тэр хаанаас ч юм тэгээд л гараад ирсэн. Мөн юу ч, ямар ч ид шид могойг сэргээхээс сэргийлж тэр нисэж ирж, буцан үхсэн могойг идсээр байсан. (За. Тэр шувуунд Багшийг хамгаалсанд баярлаж байна. ) Тэр үүнийг олон хэсэг болгож хуваагаад, түүнийг чөтгөрийн ид шидээр ч ахин сэргээхээргүй болгосон. Тэр маш том болсон байсан ба эхлээд би түүнийг анзаараагүй. (За.) Гайхаад, тэр бас намайг хараад, тэнд удаан байгаагүй. Нисээд явчихсан. Хожим нь тэр тэнд байхгүй байсан ч, би түүнээс яагаад тэр аймшигтай могойг идэх ёстой байсныг асуусан. (За.) Тэр идэх шаардлагагүй шүү дээ. Үнэхээр муухай. (Тийм.) Тэгэхэд тэр зарим хэсгийг нь тастаж, хуваах ёстой байсан гэсэн; үгүй бол зарим чөтгөрүүд түүнийг эргүүлж нийлүүлээд, зомби болгон хувиргаж, ахиад ажиллах боломжтой. (За. Хөөх.) (Шувуунд талархлаа.) Могой хэзээ ч тийм зүйл мэдэхийг хүсээгүй. (Өө.) Түүнийг шахсан. Ойлгож байна уу? (За, Багшаа.) Мэхлэн тийм зүйл хийлгэсэн. Тэд надад асуудал тарих гэж төрөл бүрийн зүйл хийдэг. Өө, тэд намайг үнэхээр үзэн яддаг. (Өө.)

 (Олон чөтгөрүүд одоо байсаар байгаа юу?) Өө, тийм. (Өө.) Мэдээж, тэд бас хүмүүсийн аминд нуугдаж байдаг. (Өө үгүй ээ.) Тийм. Учир нь зарим хүмүүс зомби болцгоосон. (Өө. Хөөх.) Тэдний нэлээд олон нь КОВИД-19-с өвчилсөн. (Бурхан минь.) Маш олон зүйлс. Тэд тийм шидтэй, хүмүүсийг хүртэл зомби болгодог. Тэгээд тэдний сүнсийг нь түлхэж гаргадаг, хүчээр гаргадаг. (Тэр сүнснүүдэд юу болсон бэ?) Тэдгээр сүнснүүдэд санаа зоволтгүй, би барьж аваад Диваажин руу илгээсэн. (За, баярлалаа, Багшаа. Хөөх. Тэднийг зомби болгосон байна. Яг л Холливүүдийн кино шиг. ) Тийм, тийм. Та нарт хэлэхэд: Алгеимерын өвчин (За.) яг үнэндээ өвчин биш юм, энэ нь хагас амжилт олоод буй худалдагдсан сүнсний ажил юм. (Өө, Бурхан минь!) Тэд бүрэн амжилттай бол, хүнийг бүхэлд нь эзэмшдэг. (За.) Гэвч хэрэв хагас амжилт олбол, эсвэл амжилт бага байвал тэднийг тийм Алгеимерийн өвчтөн болгодог. Тиймээс тэд юу ч санадаггүй. Тэд өөрсдийн эхнэр, хүүхдээ ч таньдаггүй. (Итгэмээргүй юм. ) Тийм ээ. (Энэ дэлхийн талаар бидний мэдэхгүй маш их зүйл байна. ) Та нарт гэж хэлэхэд энэ дэлхий үнэхээр аймшигтай. Учир нь бид бас өөрсдөдөө юмс хийж, энергийг үнэхээр муу болгосноор төрөл бүрийн зүйлс үүгээр хооллодог. (За, Багшаа.) Энэ дэлхий жаахан аймшигтай. (Тийм.) Бурханы авралаар надад хааяа жаахан хамгаалалт байдаг. (Их Багшийг хамгааллын төлөө бид залбиръя. ) Тэд надаас салах гэж их хичээдэг. (Өө.) Би амар-үхдэггүй. (За.) Би амар үхдэггүй, хатуу чанагдсан. (Баярлалаа. Энд байгаад Тань баярлалаа Багшаа. ) Ажиллах цаг байсаар. Яалтай билээ? (За, Багшаа.)

 

(Багшаа, надад асуухыг хүссэн хэдэн асуулт байна.) За. Асуугаарай. (КОВИД-19-ийн вирусийн халдвар эрчимтэй тархаж буй улс орнуудын хохирогчдод зориулж Багш өөр ямар нэгэн хандив тусламж өгсөн үү?) Мэдээж, зарим нэг байгаа, тийм. Сири, Бразил, Мексик, Йемен зэрэг улсуудад зохицуулсан. (За.) Мөн Афганистан болон Гана, Африкт өгөхөөр төлөвлөж байна. Би зүгээр л таарсан зүйлийг хийдэг. Надад үргэлж өөр өөр улс оронд өрнөж байгаа халдварын ноцтой байдлын талаар хангалттай мэдээлэл байдаггүй. (За, Багшаа.) Та нарт хэлсэнчлэн, та нарын өмнө харсанчлан, утас сайн ч ажиллаагүй. (Тийм.) Одоо дээрдсэн. Намайг сонсож байгаа, тийм үү? (Одоо хавьгүй дээр. Баярлалаа, Багшаа. ) Урьд нь үнэхээр статик байсан учраас би өөрийгөө ч сонсож чадахгүй байсан. (Өө.) Надад үргэлж мэдээ авах боломж байдаггүй. (За, Багшаа.) Би бол технологи багатай хүн, бас тийм ч өндөр технологигүй газар амьдардаг. Гэвч хэдийнээ оргүйгээс дээр. (Тийм.) Би ажиллах боломжтой хэвээр, харин заримдаа мэдээ л харж чаддаггүй. Маш их бясалгах шаардлагатай байдаг. (За, Багшаа. Баярлалаа.) Мөн маш олон зүйлсийг ганцаараа зохицуулах ёстой. Аяга угаах, хувцас угаах гэх мэт зарим том зүйлс. Байшин цэвэрлэх, шоргоолжийг авч гаргах (Өө.) гэх мэт. (Өө. За.) Үнэндээ даяны үеэр би мэдээ эсвэл юу ч үзэх ёсгүй. Энэ нь зүгээр л утсаар л ирдэг. Гэхдээ би энэ дэлхийн онцгой нөхцөл байдлыг үл тоомсорлож чадахгүй юм. (За, Багш аа.) Өөр асуулт байна уу? (Байна, Багшаа.) Утас галзуурахаас өмнө.

 

 (Надад ахиад нэг асуулт байна, Багшаа.) За. Сайн байна. Асуугаарай. (Та энэ Дэлхий дээр маш урт хугацаанд байсан. Бараг үүрд байсан мэт. )Тийм. (Яагаад Багш Шинэ Сүнслэг Оршихуйг саяхан бүтээсэн юм бэ? Мянган жилийн өмнө?) Аан. Энэ нь Дээд Диваажингийн тоо юм. (Өө.) Би Дэлхийн хэлэнд орчуулж хэлэхээ мартсан байна. Хэрвээ Дэлхийн жилээр тоолбол нэлээд урт, урт. За юу? (Өө.) Хараадахъя. Заримдаа би дэлхийн тооны системд хөрвүүлэхээ мартчихдаг. Учир нь энэ нь өөр юм. Өөр төрлийн тоолол юм. (За, Багш аа.) Өөр нэг төрлийн цаг хугацаа, орон зай юм. Мөн зарим өндөр хэсэгт, цаг хугацаа байхгүй, орон зай байхгүй. (За.) Жишээ нь Тим Ко Түгийн Шинэ Сүнслэг Оршихуйд цаг хугацаа, орон зай байхгүй. Бид тоодоггүй, тийм зүйл хэрэггүй. (Догь юм.) Энэ нь би хаагуур өнгөрч, эсвэл Америкийн хэлээр хаана байгаагаас хамаардаг. Ярьж байх тухайн үедээ би аль Диваажинд байхаас хамаарч, түүний дагуу л ярьдаг. (Тийм ээ, Багш аа.) Гэхдээ энэ нь зөвхөн мянга гаруй жилийн тэртээх ч биш. (Өө, хэр олон жилийн өмнө вэ?) Энийг тооцоолоход хугацаа орно. (За.) Тийм учраас заримдаа, би энэ талаар бодоо ч үгүй. Учир нь энэ цаг үед энэ нь та нарт ямартай ч хамаагүй. Та нар хүртчихсэн. Диваажинд хүртчихсэн, байж болох хамгийн өндөр Диваажин та нарыг хүлээж байна. Тиймээс би бодоо ч үгүй юм. Гэхдээ хараадахъя. (Баярлалаа, Багшаа.) Миний хувьд баттай ба мөн та нарт хэдийн байсан учраас би их зүйл бодоогүй. (За.) Өө, үүнд хугацаа орно. Тэвчээртэй байж, түр хүлээгээрэй. (За, Багш аа.) Тархи минь ойлгох нь уу. Би энэ цаасан дээр бичээд та нарт хэлье. Өөр өөр Диваажинд, өөр өөр тооны систем байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. (Тийм үү? Өө, хөөх.) Ямартай ч тэдний цаг хугацаа биднийхээс өөр. За юу? (За.) Жишээлбэл, манай Дэлхийд бас бидэнд Америк доллар байдаг. Эсвэл Оросын рубль байдаг. $10,000 доллар ч Орост олон сая рубль болдог, эсвэл Энэтхэгт эсвэл магадгүй Хятадын мөнгөн тэмдэгтээр, эсвэл Ау Лакын (Вьетнамын) донгоор өөр. (Тийм, Багшаа.) Хөрвүүлэхээ мартчихаад, “Өө, би Ау Лакт (Вьетнамд) нэг тэрбум доллароор байшин авсан гэвэл,” энэ нь Ау Лак (Вьетнамын) нэг тэрбум донг юм, Америк доллароор нэг тэрбум биш. (Тийм, Багшаа.) Тэр мянга гаруй жилийн өмнө би Тавдугаар Түвшинд байсан. Тиймээс одоо энэ нь Дэлхийн хугацаагаар 63,230,320 гаруй жил (Хөөх!) байх юм. (Хөөх, маш урт хугацаа юм байна.) Илүү дээшлэх тусам, бүр ч... Энэ нь өөр. Эсвэл доогуур байх нь өөр юм. Учир нь заримдаа Багшийн сүнс өөр өөр Диваажинд байдаг. (Аа, за.) Диваажин болон Дэлхийд нэгэн зэрэг зааж чадна. Тиймээс тэнд  маш олон жилийн ялгаа байсан боловч энэ нь зөвхөн мянга гаруй жилийн өмнөх зүйл биш юм. (Хөөх, Тийм үү, тайлбарлаж ) өгсөнд баярлалаа Багш аа.

 

Өөр асуулт байна уу? (Ингээд л болоо. ) Маш их баярлалаа, Багшаа. Өө, утас сайн ажиллаж байгаа нь Бурханы аврал. (Тийм.) Зөвхөн бидэнд. Үүнээс өмнө, зүгээр байсан уу? Үүнээс өмнө. (Тийм, анхны бичлэгээр яг ийм, зүгээр байсан. ) Өө, та бичиж авсан юм уу. Сайн байна, тэгвэл та, номын ах, эгч нартаа хэлэхийг хүсвэл мартахгүй ба бичиж буулгах боломжтой. (Өө, тийм, тийм, тэр хэсгийг бичиж буулгана, тийм. ) Тэгснээр тэд мэдэх боломжтой. (Тийм, Багшаа.) Нэн ялангуяа маскийн тухай. (За, Багшаа.) За, баярлалаа. (Маш их баярлалаа. Багш Таныг Бурхан ивээг. ) Бурхан ивээг. (Баярлалаа. Баярлалаа.) Номын ах, эгч нарт мэнд дамжуулаарай. (Тэгнэ ээ. Маш их баярлалаа.) Бүх ажлын багийнхан. (За, Багшаа.) Тэдэнд би байнга талархдаг. Заримдаа бүр, баярлалаа гэж бичиж талархаж амжихгүй байсан ч, үргэлж талархдаг шүү. (Өөр ахиад нэг асуулт байна: Та чөтгөрүүдийн хүчлэн гаргасан бүх сүнснүүдийг барьж аваад дэвшүүлсэн үү, Багшаа? ) Зөвхөн наманчилсан сайныг нь л. (Багш Танд баярлалаа. Биеэ бодоорой, Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.) Биеэ бодоорой.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-03-28
59 Үзсэн
2024-03-28
50 Үзсэн
2024-03-28
41 Үзсэн
39:42
2024-03-27
1 Үзсэн
2024-03-27
67 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд